Гаалийн байгууллага өөрийн хяналтын бүсийг теле хяналтын системээр дамжуулан хянах, удирдах боломжтой боллоо
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ГЕГ-ын дэргэд “Цахим удирдлагын төв”-ийг өнгөрсөн хоёрдугаар сард нээсэн.
Мэдээллийн алба

Гаалийн байгууллага өөрийн хяналтын бүсийг теле хяналтын системээр дамжуулан хянах, удирдах боломжтой боллоо.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ГЕГ-ын дэргэд “Цахим удирдлагын төв”-ийг өнгөрсөн хоёрдугаар сард нээсэн.
Энэ төвийг ажиллуулснаар гаалийн 18 газар хороо, 29 боомт, 115 гаалийн камерын хяналтын системийг нэг дороос удирдах, хянах боломжтой болсон байна.
Нэгдсэн төвтэй болсноор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хяналт шалгалт хийх хугацааг хоёр дахин багасгаж байна.
ГЕГ-ын Хяналтын нэгдсэн төвийн дарга н.Хатанболдын яриаг сонсгоё.
Mongolian National Radio · Гаалийн байгууллага хяналтын бүсээ теле хяналтын системээр дамжуулан хянах, удирдах боломжтой
Гаалийн байгууллага өнөөдрийн байдлаар байнгын болон түр ажиллагаатай 39 боомт, ГЕГ болон харьяа 18 гаалийн газар, хороонд нийт 2326 албан хаагчтайгаар албан үүргээ гүйцэтгэж байна.


















