Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гаалийн хяналтын бүсээс барааг хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 12 дугаар сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн нийт 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

УЕ
Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гаалийн хяналтын бүсээс барааг хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүллээ
Гаалийн хяналтын бүсээс барааг хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүллээ. Зураг: МҮОНРТ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 12 дугаар сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн нийт 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 127, Өмчлөх эрхийн эсрэг 84, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23, Хүрээлэн байгаа орчны эсрэг 16, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Мөнгө угаах 3, Авлига, албан тушаалын болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Мөрийтэй тоглоом зохион байгуулах тус бүр 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хуваалцах