Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Нидерландын “Сертон” компанийн үйл ажиллагаатай танилцав

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Нидерландын хүлэмжийн аж ахуйн тэргүүлэх компани болох “Сертон” компанид 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Нидерландын “Сертон” компанийн үйл ажиллагаатай танилцав
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Нидерландын “Сертон” компанийн үйл ажиллагаатай танилцав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Нидерландын хүлэмжийн аж ахуйн тэргүүлэх компани болох “Сертон” компанид 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.“Сертон” компанид зочлох үеэрээ хоёр орны аж ахуйн нэгжүүдийг холбох, Нидерландын хүлэмжийн аж ахуйн тэргүүний туршлага, техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцав гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах