Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

Гадаад харилцааны дэд сайд Британийн Гадаад хэргийн төрийн сайдтай цахим уулзалт хийв

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрхи дорнодын асуудал хариуцсан Төрийн сайд Аманда Миллингтэй гуравдугаар сарын 24-ний өдөр цахим уулзалт хийв.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны дэд сайд Британийн Гадаад хэргийн төрийн сайдтай цахим уулзалт хийв
Гадаад харилцааны дэд сайд Британийн Гадаад хэргийн төрийн сайдтай цахим уулзалт хийв. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрхи дорнодын асуудал хариуцсан Төрийн сайд Аманда Миллингтэй гуравдугаар сарын 24-ний өдөр цахим уулзалт хийв.Уулзалтын үеэр талууд Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцаж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.

Хуваалцах