Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн төлөөлөлтэй уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл НҮТББ-ын Тэргүүн Н.Номун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг 3 дугаар сарын 3-ний өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн төлөөлөлтэй уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн төлөөлөлтэй уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл НҮТББ-ын Тэргүүн Н.Номун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг 3 дугаар сарын 3-ний өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр “Дэлхийн Монголчууд II” цогц арга хэмжээний хүрээнд хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, монгол сургууль, Монголчуудын холбоодын үйл ажиллагааг дэмжих, эх орноо гадаадад сурталчлах зэрэг асуудлаар санал солилцож, тодорхой арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах