Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаад харилцааны сайд Л.Болд Швед Улсад айлчлал хийлээ

Гадаад харилцааны сайд Л.Болд энэ оны тавдугаар сарын 26-ны өдөр Шведийн Вант Улсад албан ёсны айлчлал хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны сайд Л.Болд Швед Улсад айлчлал хийлээ
Гадаад харилцааны сайд Л.Болд Швед Улсад айлчлал хийлээ. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Л.Болд энэ оны тавдугаар сарын 26-ны өдөр Шведийн Вант Улсад албан ёсны айлчлал хийлээ. Монгол Улс, Шведийн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн энэ онд тохиож буй бөгөөд Шведийн ажил хэрэгч хүмүүс, аялагч судлаачид Монгол нутагт ирж харилцаа тогтоосон цаг үеийг эргэн санавал үүнээс хавьгүй олон жилийн ойр дотно харилцаатай.

Өнөөдөр тус улс манай улстай тогтоосон улс төр, эдийн засаг, соёлын харилцаагаараа Европийн орнуудын дунд тэргүүлэгчдийн нэг бөгөөд Скандинавын хойг дахь манай чухал түнш юм.

Иймээс ч энэ удаагийн айлчлал 2012 онд хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын мөрөөр хэрэгжиж байгаагаараа онцлог бөгөөд Гадаад харилцааны сайдын хувиар болж буй анхны айлчлал гэдгээрээ ач холбогдолтой. Дипломат харилцааны ой болон айлчлалыг тохиолдуулан талууд олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй ажлуудыг зохион байгуулав.

Айлчлалын үеэр сайд Л.Болд Шведийн Гадаад хэргийн сайд Карл Билдт-тэй албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсоноос гадна олон улсын бусад асуудлаар ярилцав. Шведийн Гадаад хэргийн сайд Монгол Улс 2015 онд “Онлайн эрх чөлөө” эвслийн IV бага хурлыг даргалах болсонтой холбогдуулан Шведийн тал энэхүү хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Сайд Л.Болд мөн тус улсын Парламентийн дарга Пер Вестерберг, Төрийн захиргаа, орон сууцны сайд ноён Стефан Аттефальт нартай уулзаж, парламент хоорондын харилцаа, тус улсын төрийн байгууллагуудын бүтэц, тогтолцооны талаар санал солилцон төрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцсаны дээр энхийг дэмжих үйл ажиллагаа, стратегийн чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулдаг Энхтайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааны төлөө Шведийн Засгийн газрын агентлаг болох Фолк Бернадоттын акамемид ажиллалаа.

Хуваалцах