Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаад харилцааны яамны 3 үйлчилгээ “e-Mongolia”-д орлоо

Гадаад харилцааны яамны 3 үйлчилгээ цахимжиж, “e-mongolia” системд орлоо. Тодруулбал,

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны яамны 3 үйлчилгээ “e-Mongolia”-д орлоо
Гадаад харилцааны яамны 3 үйлчилгээ “e-Mongolia”-д орлоо. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны яамны 3 үйлчилгээ цахимжиж, “e-mongolia” системд орлоо. Тодруулбал,

  • Гадаад харилцааны яаманд өргөдөл, гомдол илгээх

  • Хилийн чанадад буй иргэдийн бүртгэл

  • Апостиль гэрчилгээ олгох гэсэн гурван үйлчилгээ цахимжлаа.

Ингэснээр тус яамны нийт долоон үйлчилгээ “e-mongolia” системд нэгтгэгдээд байна. Тус үйлчилгээг авахын тулд www.e-mongolia.mn системд өөрийн бүртгэлээ нэвтрэн орж, хайлтын хэсэгт авах гэж буй үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийхэд тус үйлчилгээ нь харагдах болно.

Гадаад харилцааны яамны цахимжсан 7 үйлчилгээ:

  • Апостиль гэрчилгээ авах хүсэлт

  • Архивын лавлагаа /ажилд томилсон, чөлөөлсөн, сургалт, чөлөө гэх мэт/

  • Архивын сан хөмрөгт баримт байхгүй тодорхойлолт

  • ГХЯ-д ажиллаж байсан Цалингийн тодорхойлолт авах /7 хүртэлх жил/

  • ГХЯ-д өргөдөл, гомдол гаргах

  • Гэрээ хэлэлцээрийн хуулбар авах

  • Хилийн чанадад буй иргэдийн бүртгэл

2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн гадаад буй монгол иргэд, монгол буй гадаад иргэдийн мэдээллийг цахимжуулж “e-mongolia” системд нэвтрэн орж, төрийн үйлчилгээг цахимаар авахаар боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-mongolia”-д өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 639 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар иргэд давхардсан тоогоор 9.5 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авсан байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах