Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 35.3 хувиар өссөн байна
Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 2023 оны эхний 5 сард 9.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.5 тэрбум ам.доллар буюу 35.3 хувиар өссөн байна.
Мэдээллийн алба

Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 2023 оны эхний тавдугаар сард 9.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.5 тэрбум ам.доллар буюу 35.3 хувиар өссөн байна.
-Экспорт 6.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 54.4 хувиар,
Импорт 3.5 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 10.4 хувиар тус тус өссөн байна.Манай улс БНХАУ-тай 2023 оны эхний 5 сард 7.1 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 73.2 хувийг эзэлж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.



















