Гадаад худалдааны нийт бараа эргэлт 23.4 хувиар өсөв
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.9 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.4 хувиар буюу 366.7 сая ам.доллараар өссөн байна.
Мэдээллийн алба

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.9 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.4 хувиар буюу 366.7 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 256.1 сая ам.доллараар эерэг гарчээ.
Экспорт: Экспорт 1.1 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 255.2 сая ам.доллараар буюу 30.4 хувиар өссөн байна.
Импорт: Импорт 837.5 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 111.5 сая ам.доллараар буюу 15.4 хувиар өссөн байна.


















