Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаад паспорт захиалах үнэ ханш

Тодруулбал, иргэд харьяалал харгалзахгүйгээр дээрх 10 цэгт гадаад паспортаа энгийн, яаралтайгаар захиалах боломжтой. Энгийнээр захиалсан тохиодолд ажлын 10 хоногт гарна. Үнийн хувьд 32500 төгрөг, яаралтайгаар бол ажлын 3 хоногт гарна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад паспорт захиалах үнэ ханш
Гадаад паспорт захиалах үнэ ханш. Зураг: МҮОНРТ

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор өнөөдрөөс гадаад паспортын үйлчилгээг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтсээс үзүүлж эхэллээ.

Тодруулбал, иргэд харьяалал харгалзахгүйгээр дээрх 10 цэгт гадаад паспортаа энгийн, яаралтайгаар захиалах боломжтой. Энгийнээр захиалсан тохиодолд ажлын 10 хоногт гарна. Үнийн хувьд 32500 төгрөг, яаралтайгаар бол ажлын 3 хоногт гарна. Үнэ нь 42500 төгрөг.

Харин Зуун айлд байрлах ОӨУБЕГ-ын үйлчилгээний нэгдүгээр байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхгүй юм.

Хуваалцах