Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаад улсын иргэн тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гэв

Тагнуулын Ерөнхий газраас өнөөдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу "Голомт" хотхоны С блокийн барилгад явуулсан тусгай гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан тус газраас дөнгөж саяхан мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад улсын иргэн тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гэв
Гадаад улсын иргэн тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гэв. Зураг: МҮОНРТ

Тагнуулын Ерөнхий газраас өнөөдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу "Голомт" хотхоны С блокийн барилгад явуулсан тусгай гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан тус газраас дөнгөж саяхан мэдээлэл хийлээ.

Мэдээлэлд, "Тагнуулын байгууллагын тухай хуульд заасны дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.10-р зүйлийн дагуу тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийн шинжтэй гадаад улсын иргэний үйл ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу зогсоон, саатуулсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Мөн Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн прокурорын байгууллагаас зөвшөөрөл өгсний дагуу бид мэдээлэл хийнэ, тиймээс прокурорын байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой" гэсэн юм.

ТОДРУУЛГА: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.10-р зүйлд "Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг.

Хуваалцах