Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаад улсын жолоочийн үнэмлэх солиход бүрдүүлэх бичиг баримт

Монгол Улсын иргэн болон Монгол Улсад 1 жилээс дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэн Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгогдсон, уг конвенцид

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад улсын жолоочийн үнэмлэх солиход бүрдүүлэх бичиг баримт
Гадаад улсын жолоочийн үнэмлэх солиход бүрдүүлэх бичиг баримт. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын иргэн болон Монгол Улсад 1 жилээс дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэн Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгогдсон, уг конвенцид нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэхээ Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэхээр солиулах тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

1.Хүсэлт /Монгол хэл дээр/
2.Иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, МУ-д түр оршин суух үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар
3.Тухайн улс, орны үндэсний жолоочийн үнэмлэхний баталгаат орчуулга, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар
4. Цээж зураг 1% /3х4см/
5.Эрүүл мэндийн тодорхойлолт /цусны бүлэг тогтоолгосон/
6.Жолоочийн бүртгэлийн хуудас /үйлчилгээний танхимаас авна/
7. Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого/Замын Цагдаагийн Алба

Хуваалцах