Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гадаад валютын санхүүгийн үүсмэл хэрэгслүүд, түүний хэрэглээ” сэдэвт сургалт боллоо

“Гадаад валютын санхүүгийн үүсмэл хэрэгслүүд, түүний хэрэглээ” сэдэвт сургалт боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гадаад валютын санхүүгийн үүсмэл хэрэгслүүд, түүний хэрэглээ” сэдэвт сургалт боллоо
“Гадаад валютын санхүүгийн үүсмэл хэрэгслүүд, түүний хэрэглээ” сэдэвт сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Монголбанкнаас “Гадаад валютын санхүүгийн үүсмэл хэрэгслүүд, түүний хэрэглээ” сэдэвт сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хамруулав.

Санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашигласнаар зах зээлд оролцогчдыг валютын ханшийн эрсдэлээс хамгаалах, тэдгээрийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн удирдлага, санхүүгийн төлөвлөлт сайжрах, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал нэмэгдэх зэрэг ач холбогдолтой.

Түүнчлэн энэ удаагийн сургалт нь Санхүүгийн үүсмэл хэрэгслийн тухай онолын болоод практик ойлголтыг өгөх, үүсмэл хэрэгсэл ашиглахын ач холбогдлыг таниулах, улмаар гадаад валютын дотоодын зах зээлд үүсмэл хэрэгслийн эрэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн алхам боллоо.

Хуваалцах