Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Гадаадаас ирэх зорчигчид энэ сарын 4-нөөс эхлэн "Эрүүл мэндийн мэдүүлэг" бөглөнө

Дэлхий эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр коронавируст халдвар (КОВИД-19)-ын мутацлагдсан хувилбар /Омикрон ВА4, ВА5/-ын тархалт нэмэгдэж, хоруу чанар нь буурахгүй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадаас ирэх зорчигчид энэ сарын 4-нөөс эхлэн "Эрүүл мэндийн мэдүүлэг" бөглөнө
Гадаадаас ирэх зорчигчид энэ сарын 4-нөөс эхлэн "Эрүүл мэндийн мэдүүлэг" бөглөнө. Зураг: МҮОНРТ

Дэлхий эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр коронавируст халдвар (КОВИД-19)-ын мутацлагдсан хувилбар /Омикрон ВА4, ВА5/-ын тархалт нэмэгдэж, хоруу чанар нь буурахгүй байна.Түүнчлэн Африкийн орнуудад нутагшмал хэлбэрээр бүртгэгдэж байсан сармагчны цэцэг өвчин 5 бүсийн 69 улс, оронд лабораториор батлагдсан тохиолдол 13340 бүртгэгдэж, уг өвчнийг ДЭМБ-аас 2022 оны долоодугаар сарын 23-ны өдөр “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж зарласантай холбогдуулан 2022 оны наймдугаар сарын 4-нөөс эхлэн гадаад орноос ирэх зорчигчид “Эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөхөөр боллоо.

Иймд зорчигч та бүхэн агаарын хөлөгт тарааж өгсөн "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг үнэн зөв бөглөн Хилийн нэвтрэх цэгт шалгуулан хураалгах юм байна гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

Хуваалцах