Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаадад буй иргэдээ хамгаалах талаар санал солилцов

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар 4 дүгээр сарын 28-наас 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсад томилолтоор ажиллах үеэр Италийн Гадаад хэргийн яамны Гадаад дахь италичууд болон цагаачлалын бодлогын асуудал хариуцсан ерөнхий газрын дэд захирал ноён Марко Жүнжитай уулзал

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадад буй иргэдээ хамгаалах талаар санал солилцов
Гадаадад буй иргэдээ хамгаалах талаар санал солилцов. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар 4 дүгээр сарын 28-наас 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсад томилолтоор ажиллах үеэр Италийн Гадаад хэргийн яамны Гадаад дахь италичууд болон цагаачлалын бодлогын асуудал хариуцсан ерөнхий газрын дэд захирал ноён Марко Жүнжитай уулзалт хийлээ.

Уулзалтаар гадаадад амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг Италийн Гадаад хэргийн яамны туршлага, шинэ арга барилын талаар ярилцав. Мөн гадаадад амьдарч буй итали иргэдийн цахим бүртгэл, улс төрийн сонгуульд оролцох эрх, иргэдийн сайн дурын төлөөллийн байгууллагуудын үүрэг оролцооны асуудлаар санал солилцлоо.

Түүнчлэн, Ш.Сүхбаатар захирал Монгол Улс болон Бүгд Найрамдах Итали Улсын дипломат паспорттай иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрт ойрын хугацаанд гарын үсэг зурах нь хоёр талын харилцаанд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Хуваалцах