Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадад мэндэлсэн Монгол хүүхдүүдийн харьяаллыг хадгалах хэрэгтэй гэв

Гадаад харилцааны яамнаас гадны улс оронд мэндэлсэн, цаашид шинээр мэндлэх хүүхдийн харьяаллыг хадгалж үлдэх хуулийн төслийг боловсруулахаар зорьж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадад мэндэлсэн Монгол хүүхдүүдийн харьяаллыг хадгалах хэрэгтэй гэв
Гадаадад мэндэлсэн Монгол хүүхдүүдийн харьяаллыг хадгалах хэрэгтэй гэв. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны яамнаас гадны улс оронд мэндэлсэн, цаашид шинээр мэндлэх хүүхдийн харьяаллыг хадгалж үлдэх хуулийн төслийг боловсруулахаар зорьж байна. Тухайлбал, АНУ-д төрсөн хүүхдийг 16 нас хүртэл нь тус улсын иргэнээр бүртгэдэг. Гэтэл Монгол Улсын Харьяатын тухай хуульд давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Иймээс л хилийн чинадад шинээр төрж байгаа хүүхэд өөр улсын харьяалалтай байх тохиолдол их гардаг байна.

1998 оноос хойш 4400 орчим монгол хүүхэд гадаадад мэндэлжээ. Өнөөдрийн байдлаар давхар иргэншил хүссэн 2181 хүүхдийн эрхийг хамгаалах шаардлагатай. Эрх зүйн орчинг нарийн судалж, боловсруулан тэдний монгол харьяаллыг хадгалах хэрэгтэй гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд ярилаа.

Хуваалцах