Гадаадад тэтгэлгээр суралцах хүсэлтэй иргэдийн анхааралд
Манай улсын иргэд гадаадын их дээд сургуульд бакалавр, магистр, докторын сургалтад тэтгэлэгтэйгээр суралцах гурван төрлийн боломж байдаг.
Мэдээллийн алба

Манай улсын иргэд гадаадын их дээд сургуульд бакалавр, магистр, докторын сургалтад тэтгэлэгтэйгээр суралцах гурван төрлийн боломж байдаг. Тодруулбал
Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд
Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтийн хүрээнд
Хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд
Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд:
Монгол Улс, ОХУ, БНХАУ, Польш, Унгар, Болгар, Казакстан, Куба, Вьетнам, зэрэг улстай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд 2000-2014 онуудад нийт 8500 орчим оюутныг гадаадад суралцуулахаар илгээсэн байна. 2015-2016 оны хичээлийн жилд Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дараах орнуудад оюутан суралцуулна.
Улс Чех Энэтхэг ОХУ, БНХАУ, ӨМӨЗО, Польш, Турк, Унгар,Болгар, Украин, Казакстан, Вьетнам, Лаос, Куба Хугацаа /сараар/ XI-XII I-II III, IV IV-V
Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтийн хүрээнд:
Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистр, докторт суралцуулах арга хэмжээг 1997 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 1600 гаруй хүн энэхүү зээлд хамрагдсан байна.
Хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд:
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас дэлхийн шилдэг их сургуульд манай улсад шаардлагатай байгаа нарийн мэргэжлээр оюутан сургах талаар АНУ, ХБНГУ-ын сургалтын тэтгэлэг олгодог байгууллага болох Фулбрайтын сан, Германы эрдмийн солилцооны албатай хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын тэтгэлэг болох Чевнингийн хөтөлбөртэй хамтран 2014 оноос тэтгэлэгт хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байна.
Эдгээр тэтгэлэгт нийт 110 оюутан (АНУ-д 36, ХБНГУ-д 67, ИБУИНВУ-д 7) хамрагдаад байна. Эдгээр тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг тус улсуудаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамд зохион байгуулдаг. Тэтгэлгийн зарыг Элчин сайдын яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны цахим хуудсаар олон нийтэд хүргэдэг.
Эх сурвалж: БСШУЯ


















