Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадад төгссөн залуус эх орондоо ирж ажиллах хүсэлтэй ч тэдэнд тохирсон ажлын байр хомс байна

Үүнээс шалтгаалж тэдний олонх нь алсаас буюу цахимаар, эсвэл тухайн орондоо үлдэж ажиллах сонголтыг хийж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадад төгссөн залуус эх орондоо ирж ажиллах хүсэлтэй ч тэдэнд тохирсон ажлын байр хомс байна
Гадаадад төгссөн залуус эх орондоо ирж ажиллах хүсэлтэй ч тэдэнд тохирсон ажлын байр хомс байна. Зураг: МҮОНРТ

Гадаадад сурч төгссөн залуус эх орондоо ирж ажиллах хүсэлтэй ч тэдэнд тохирсон ажлын байр хомс байна.

Үүнээс шалтгаалж тэдний олонх нь алсаас буюу цахимаар, эсвэл тухайн орондоо үлдэж ажиллах сонголтыг хийж байна.

Сүүлийн жилүүдэд манай залуус гадаад улсад өндөр боловсрол эзэмшиж байна. Тухайлбал, ЮНЕСКО-гоос хийсэн хамгийн сүүлийн судалгаанаас харахад манай улсын 1400 гаруй оюутан, залуус гадны улсад суралцаж байна.

Тэдний олонх нь Солонгос, Хятад, АНУ, ОХУ-д суралцаж байна. Гэвч тэдний хувьд эх орондоо ирж ажиллахаас илүүтэй тухайн орноосоо зайнаас ажиллах хандлага бий болжээ.

Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвийн тэргүүн Ц.Одончимэгийн яриаг сонсоно уу.

Mongolian National Radio · Гадаадад төгссөн залуус эх орондоо ирж ажиллах хүсэлтэй ч тэдэнд тохирсон ажлын байр хомс

Хуваалцах