Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ

“Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаадын иргэн, харьяатын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний тулгамдсан  асуудлуудыг хэлэлцэнэ
Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

“Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаадын иргэн, харьяатын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Уг эрдэм шинжилгээний бага хурал Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний өнөөгийн байдал, чиг хандлага, гадаад шилжилт хөдөлгөөний онолын болон олон улсын тэргүүн туршлага, гадаад орны шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн байгууллагуудын чиг хандлага, Монгол Улс дахь гадаадын иргэний бүртгэл, хяналтын тогтолцоо, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага, арга зам болон бусад хамаарах сэдвийн хүрээнд явагдахаар болсон байна.

Эрдэм шинжилгээний бага хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар зэрэг холбогдох яам агентлагийн болон Их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид, бусад сонирхогчид эрдэм шинжилгээний илтгэлээ ирүүлэх боломжтой бөгөөд уг хурлын зорилго нь эрдэмтэн, судлаачдын дэвшүүлж буй санал санаачилгыг дэмжин, эрдэм шинжилгээний хурлаас гарах зөвлөмжийг бодлого боловсруулагчдад уламжлах зорилготой аж.

Оролцогчдын илтгэлийг өнөөдрөөс эхлэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Гадаадын иргэн, харьяатын газрын 307 тоотод цаасаар болон iltgel@immigration.gov.mn цахим хаягаар илтгэгчийн фото зураг, холбоо барих мэдээллийн хамт хүлээн авах юм байна.

Хуваалцах