Гадаадын иргэн, харьяатын газрын “Мэдээллийн цаг” арга хэмжээ боллоо
Гадаадын иргэн, харьяатын газар долоо хоног бүрийн Баасан гарагт “Мэдээллийн цаг” арга хэмжээг албан хаагчдын дунд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Мэдлэгийн менежментийн хүрээлэнгийн лектор П. Мөнхтогт
Мэдээллийн алба



Гадаадын иргэн, харьяатын газар долоо хоног бүрийн Баасан гарагт “Мэдээллийн цаг” арга хэмжээг албан хаагчдын дунд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Мэдлэгийн менежментийн хүрээлэнгийн лектор П. Мөнхтогт "Харилцааны урлаг" сэдвээр лекц уншлаа.Харилцах ур чадвар аль ч салбарт шаардагддаг чухал чадваруудын нэг юм. Түүнчлэн хүний амжилт, түүний үр дүнгийн 15 хувь техникийн ур чадвараас хамаардаг бол үлдсэн 85 хувь нь бусадтай харилцах ур чадвар буюу хүн хүний харилцаанаас хамаардаг байна. Тиймээс харилцааны ур чадварт суралцахын тулд эхлээд сонсох, унших, ярих, илтгэх, бичих гэсэн ерөнхий чадваруудыг эзэмших шаардлагатайг уг сургалтаар онцоллоо.


















