Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн тодорхойлолтыг цахимаар авах боломжтой

“Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ын 1.3-д “Албан болон хувийн хэргээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн тодорхойлолтыг цахимаар авах боломжтой
Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн тодорхойлолтыг цахимаар авах боломжтой. Зураг: МҮОНРТ

“Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ын 1.3-д “Албан болон хувийн хэргээр Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэнд “Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-аас оршин суух үнэмлэхийн лавлагааг олгож болно” гэж заасны дагуу https://eimmigration.mn/ хуудасны ОРШИН СУУХЫН МЭДЭЭЛЭЛ ШАЛГАХ цэснээс цахим лавлагааг авч, ашиглах боломжтой.Уг цахим лавлагааг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийн адил ашиглана.

Оршин суух зөвшөөрлийн тодорхойлолтыг авахдаа https://eimmigration.mn/ цахим хуудаст нэвтэрч тухайн гадаадын иргэний пасспортын дугаар, харьяалах улсын мэдээллийг оруулах юм. Мөн оршин суух үнэмлэхтэй гадаадын иргэний F-register буюу дахин давтагдахгүй 13 оронтой дугаарыг уг цахим тодорхойлолтоос авах боломжтой гэж ГИХГ-аас мэдээллээ.

Хуваалцах