Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв байгуулна
Хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан гадаадын Төрийн өмчит компанид зөвшөөрөл олгохтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх, материал хүлээн авах үйлчилгээг үзүүлэх юм байна.
Мэдээллийн алба

Хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан гадаадын Төрийн өмчит компанид зөвшөөрөл олгохтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх, материал хүлээн авах үйлчилгээг үзүүлэх юм байна. Үндэсний хөгжлийн газрын судалгаагаар институцийн тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдад хамгийн ихээр хүндрэл учруулж, үйл ажиллагаанд нь саад болдог гэж дүгнэжээ.
Тиймээс сонгуулийн үр дүн, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, харьяаллаас хамаарахгүйгээр байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулдаг нэг цэгийн үйлчилгээний төв байгуулааар болсон байна.
Олон улсын хэмжээнд хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах агентлагуудын 70 орчим хувь нь нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг байна.


















