Гадаадын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн мониторингийн баг Улаанбаатарт ажиллалаа
дийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улсын авлигатай тэмцэх тогтолцоо, эрх зүйн орчинд дөрөв дэх удаагийн үнэлгээ хийх Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинжээч нараас гадна Франц, Итали, ОХУ, Герман,
Мэдээллийн алба

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улсын авлигатай тэмцэх тогтолцоо, эрх зүйн орчинд дөрөв дэх удаагийн үнэлгээ хийх Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинжээч нараас гадна Франц, Итали, ОХУ, Герман, Гүрж, Эстони, Литва, Румын, Украйн зэрэг улсын шүүх, хууль сахиулах байгууллагын мэргэжилтэн зэрэг 11 хүний бүрэлдэхүүнтэй мониторингийн баг энэ сарын 17-21-нд Улаанбаатарт ажиллалаа. Шинжээчид Нийтийн албаны шударга байдал, Төрийн худалдан авах ажиллагааны шударга байдал, Улс төрийн намын санхүүжилт, Авлигын эсрэг эрүүгийн хууль тогтоомж, Бизнесийн шударга байдал, Нийтийн албаны хариуцлагатай, ил тод байдал зэрэг 12 сэдвийн хүрээнд манай улсын холбогдох төрийн болон иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, нэмэлт мэдээлэл цуглууллаа. Үнэлгээний тайланг ирэх оны гуравдугаар сард Парис хотноо зохион байгуулагдах тус сүлжээний Бүгд хурлын үеэр хэлэлцүүлнэ.
Гэхдээ урьдчилсан байдлаар Монголын улс төрийн намын санхүүжилт, нийтийн албаны хариуцлагатай, ил тод байдал, прокурор, шүүхийн шударга байдалд ахиц гараагүй буюу зөвлөмжийн биелэлт хангалтгүй байгаа талаар яригдсан аж.


















