Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73.6 хувийг уул уурхайн салбар эзэлж байна
Уул уурхайн салбар энэ жил аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 61 хувь, улсын нэгдсэн төсвийн 19.1 хувь, экспортын 81 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73.6 хувийг тус тус эзэлжээ.
Мэдээллийн алба

Уул уурхайн салбар энэ жил аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 61 хувь, улсын нэгдсэн төсвийн 19.1 хувь, экспортын 81 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73.6 хувийг тус тус эзэлжээ.
Үүнийг өмнөх жилийнхтэй харьцуулахад бүгд буурсан үзүүлэлт боловч гадаад, дотоодын зах зээл хүндэрсэн үед чадахаараа ажиллаж байсныг албаныхан онцолсон юм. Зэсийн үйлдвэрлэл 712 мянган тонн буюу 82 хувийн гүйцэтгэлтэй, молибден 3.412 тонн буюу 101 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.
Газрын тосны үйлдвэрлэл 4.827.8 мянган баррель буюу 115.9 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 102 хувьтай байжээ.
Алт олборлолтын тухайд энэ жил 7.6 гаруй тонн олборлосон нь 141 хувийн гүйцэтгэлийг хангасан бөгөөд татварын орлого бүрдүүлэлт 173.2 хувьтай байна.
Ашигт малтмалын газар улсын төсөвт 36 тэрбум төгрөгийн орлого оруулж, 89.9 хувийн биелэлттэй. Газрын тосны газар нийт 154.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 105 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.


















