Гадаадын түнш байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт зохион байгуулна
БСШУСЯ-аас өнөөдөр 14:00 цагт гадаадын түнш байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт зохион байгуулах гэж байна. Уулзалтад Монгол Улсад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд нар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк,
Мэдээллийн алба

БСШУСЯ-аас өнөөдөр 14:00 цагт гадаадын түнш байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт зохион байгуулах гэж байна. Уулзалтад Монгол Улсад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд нар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүүхдийн сан, ЮНЕСКО, ЖАЙКА, КОЙКА зэрэг гадны түншлэгч байгууллагууд оролцох юм.
"Шангрилла" зочид буудлын хурлын танхимд болох тус уулзалтын үеэр боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрэгжүүлж буй болон төлөвлөж буй төсөл, хөтөлбөр, ажил, арга хэмжээний талаар нээлттэй, дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх аж.


















