Гадна фасадны ажлыг ирэх сарын 1-нээс хийхгүй байхыг анхаарууллаа
Нийслэлийн нутаг дэвсгэрт, барилгын салбарын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь барилга угсралтын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь багтаах, цаг хугацаа хожих гэсэн шалтгаанаар өвлийн улиралд гүйцэтгэж байна.
Мэдээллийн алба

Хүйтний улиралд барилгын гадна фасад, дүүргэлтийн ажил гүйцэтгэхдээ дүүжин өргүүр, сагстай өргөгч, автовишка, төмөр болон модон тавцан, шатыг байрлуулахдаа холбогдох норм, дүрмийг мөрдөж ажилладаггүй, өндрөөс материал унах, ажилчид даарч хөрснөөс ажиллах чадвар буурах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс хүний амь нас эрсдэх, эд материалын хохирол учруулж, аюултай нөхцөл байдлыг бий болгох, ажлын чанарыг муутгах байдал гарсаар байна.
Иймд баригдаж буй барилга байгууламжийн гадна фасадны ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 2019 оны 4 дүгээр сарын 01 хүртэл хугацаанд гүйцэтгэхгүй байхыг мэдэгдье.
Энэхүү мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Зөрчлийн тухай” хуулиудын дагуу холбогдох арга хэмжээ авах болохыг мэдэгдье.