Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гайхамшигт 50 эмэгтэйн түүхийг дэлгэнэ

“Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” зурагт номонд Монгол Улсын түүхэнд өөрийн “дүр”-ээ тодоор үлдээж буй өөр өөр салбарын түүчээ, тэмцэгч эмэгтэйчүүдийн түүхийг хүүхдэд зориулан үлгэрийн хэлээр хүүрнэж, бэсрэг өгүүллэг маягаар буулгажээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гайхамшигт 50 эмэгтэйн түүхийг дэлгэнэ
Гайхамшигт 50 эмэгтэйн түүхийг дэлгэнэ. Зураг: МҮОНРТ

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын санаачилгаар “Улбар” паблишингаас эрхлэн гаргасан “Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” номын нээлт, уран зургийн үзэсгэлэн өнөөдөр 17:00 цагт “MN17” арт галерейд болно.

“Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” зурагт номонд Монгол Улсын түүхэнд өөрийн “дүр”-ээ тодоор үлдээж буй өөр өөр салбарын түүчээ, тэмцэгч эмэгтэйчүүдийн түүхийг хүүхдэд зориулан үлгэрийн хэлээр хүүрнэж, бэсрэг өгүүллэг маягаар буулгажээ.

Үүнээс гадна уран зургийн үзэсгэлэнгээр дээрх номын гол баатруудыг зурсан 26 зураачийн хамтарсан бүтээлийг толилуулах бөгөөд энэ үеэр ахлах ангийн охидод зориулсан технологи, инженерийн салбарын мэргэжил танилцуулах өдөрлөг, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан “Хүүхдэд урлагийн боловсрол олгохын ач холбогдол” хэлэлцүүлэг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болох аж.

Ташрамд дуулгахад, дээрх үзэсгэлэнг энэ сарын 12-ныг дуустал дэлгэх юм байна.

Хуваалцах