Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Гайхамшигт үл үзэгдэгч гүүр

Нидерландын Хальстерен хотод нэгэн өвөрмөгц дизайн бүхий гүүр байдаг гэнэ. Түүнийг “үл үзэгдэгч” гүүр хэмээн нэрийдэх бөгөөд “RO & AD Architecten” компанийхан тухайн үедээ €250.000 гаруй еврогийн өртгөөр босгожээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гайхамшигт үл үзэгдэгч гүүр
Гайхамшигт үл үзэгдэгч гүүр. Зураг: МҮОНРТ

Нидерландын Хальстерен хотод нэгэн өвөрмөгц дизайн бүхий гүүр байдаг гэнэ. Түүнийг “үл үзэгдэгч” гүүр хэмээн нэрийдэх бөгөөд “RO & AD Architecten” компанийхан тухайн үедээ €250.000 гаруй еврогийн өртгөөр босгожээ. Тус гүүрийг голын усны түвшинтэй зэрэгцээ хийсэн нь учир битүүлэг боловч гайхамшигтай тогтоц бүхий харагдуулдаг байна.

“Үл үзэгдэгч” гүүр нь XVII зууны үеийн цэргийн бэхлэлтийг дахин сэргээсэн байгууламж бөгөөд голын усны түвшнээс багагүй гүнд шуудуу хэлбэрээр хийсэн гүүр юм. Энэхүү хачирхалтай бүтэц бүхий гүүрийг барьсан тус газарт нилэнхүйдээ усанд автсан байсан гэх бөгөөд түүнийг хийхдээ хэдэн зууны тэртээд хамгаалалтын хэлбэрээр ашиглаж байсан зориулалтыг нь эвдэлгүйгээр бүтээжээ.

Тус гүүрийг хийсэн материал нь 50 гаруй жилдээ чанараа алдаж, өмхрөхгүй сайн чанарын мод бөгөөд хоёр хажуугийн усны түвшин байнга нэг хэвийн түвшинд байж, бороо орсон үед хажуугийн шуудуугаар илүүдэл усыг шүүн усны түвшинг нэгэн хэмд барьдаг гэнэ.

Хуваалцах