Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гахайн махнаас мялзан өвчний вирус илэрчээ

Сүхбаатар Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагуудад ашиглаж буй гахайн махнаас мялзан өвчний вирус илэрчээ. Вирус илэрсэн бүх махыг хураан авч, устгалд оруулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гахайн махнаас мялзан өвчний вирус илэрчээ
Гахайн махнаас мялзан өвчний вирус илэрчээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагуудад ашиглаж буй гахайн махнаас мялзан өвчний вирус илэрчээ. Вирус илэрсэн бүх махыг хураан авч, устгалд оруулсан байна.

Энэ талаар аймгийн Мал эмнэлгийн албаны дарга М.Молорчимэгээс тодруулахад, хэсэгчлэн шалгалт хийсэн махны дээжийн шинжилгээ эерэг гарсан. Харин гахайн махан гүйцэд боловсруулсан бүтээгдэхүүнд эсрэг биет илэрсэн. Эерэг дүн үзүүлсэн нийтийн хоол үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа болон худалдан борлуулж байсан бүх махыг дэлгүүр, зоогийн газраас хураан авсан. Маргааш дахин үргэлжлэн шалгалт хийгдэж, хадгалагдаж байгаа гахайн махнуудыг хураан авч устгалд оруулна.” гэв.

Жилийн эцсийн тооллогоор Баруун-Урт сумын хэмжээнд 34 гахай тоологджээ.

Хуваалцах