Гахайн мялзан өвчин оношлогдсон газар устгал хийгдэн ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/20 тоот захирамж, хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн 21, 22, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд өрхийн гахайн аж ахуй эрхлэж буй айлуудад хяналт шалгалт, тандалт суд
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/20 тоот захирамж, хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн 21, 22, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд өрхийн гахайн аж ахуй эрхлэж буй айлуудад хяналт шалгалт, тандалт судалгааг явуулж 4 иргэний гахайн мах, цусны дээж авч УМЭАЦТЛабораторид өгч шинжлүүлэхэд 2019 оны 01 сарын 17-ны өдрийн 19-369 дугаартай сорилтын дүнгээр Гахайн Африкийн мялзан өвчин оношлогдсон. 2019 оны 01 сарын 18-ны өдрийн дүүргийн Онцгой комиссын 01 тоот албан даалгавараар 2019 оны 01 сарын 18,19-ний шөнө мэргэжлийн ангийг тус хороодод ажиллуулан 6 иргэний 76, 065 дугаар цэргийн ангийн 14, эзэн нь тодорхой бус жалганд үхсэн 7, нийт 97 толгой гахайг устгал хийлгэн ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж хяналт тавин ариутгалын уусмалаас дээж авч НМХГ-ын Төв лабораторид хүргүүлээд байна.




















