Гал, цахилгааны аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулж байна
Өчигдөр Орхон, Хэнтий аймагт байшин, дэлгүүр шатаж байна гэх дуудлагын дагуу алба хаагчид ажиллалаа.
Мэдээллийн алба

Өчигдөр Орхон, Хэнтий аймагт байшин, дэлгүүр шатаж байна гэх дуудлагын дагуу алба хаагчид ажиллалаа. Мөн нийслэлд байшин, байшингийн дээвэр, граш, портер загварын авто машин шатлаа гэх дөрвөн дуудлагын дагуу алба хаагчид ажилласан байна.
Иймд айл өрх, албан газрууд гал, цахилгааны аюулгүй байдлаа сайтар хангаж болзошгүй эрдслээс сэргийлэхийг анхаарууллаа. Он гарсаар улсын хэмжээнд 3186 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж, 70 хүний амь нас эрсдээд байгаа юм. Гал түймэрт 49 том хүн, 21 хүүхэд өртөж амиа алдсан бол 38 иргэн түлэгдэж гэмтжээ.


















