Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги шинэ байртай боллоо

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дах Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги шинэ байрны нээлтээ хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги шинэ байртай боллоо
Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги шинэ байртай боллоо. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дах Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги шинэ байрны нээлтээ хийлээ.

Тус анги нь Засгийн газрын 2017 оны 192 дугаар тогтоолоор байгуулагдаж, Хатгал тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, ослын үед гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүргийг гүйцэтгэж байна.

Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги нь 30 орчим алба хаагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 90 хүртэлх хувь нь Хатгал сумын иргэд томилогдон ажилладаг юм гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах