Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 96 жилийн ой тохиов
Тус уулзалтанд өндөр настан Г.Нанжидад хүндэтгэл үзүүлэн хань ижил үр хүүхэд, ач зээ нар нь хөдөлмөр алдарыг нь тэмдэглэн өнгөрүүлсэн сайхан үйл явдал тохиов.
Мэдээллийн алба

Төв аймгийн онцгой байдлын газраас гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан гурван үеийн дурсамж уулзалтыг зохион байгууллаа.
Тус аймгийн Онцгой байдлын газар Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 29 жил, Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 96 жилийн ойн баярын өдөр гурван үеийн чуулга уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтанд өндөр настан Г.Нанжидад хүндэтгэл үзүүлэн хань ижил үр хүүхэд, ач зээ нар нь хөдөлмөр алдарыг нь тэмдэглэн өнгөрүүлсэн сайхан үйл явдал тохиов.
Энэхүү арга хэмжээнд ГТТБ-ын анхны дарга Н.Болдбаатар болон 30 ахмад уригдлаа.
Арга хэмжээний өөр нэг онцлог бол 2018 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагаа бөгөөд 57 албан хаагч хамрагдсан юм. Мөн Хуульчдын холбооны тэргүүн, өмгөөлөгч Б.Баярмагнай Монгол Улсын үндсэн хуулийн үүсэл хөгжил сэдвээр илтгэл тавив.


















