Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймрээс 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням: Есдүгээр сарын 4-11-нийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 20, аврах ажиллагааны дөрөв, нийт 24 удаагийн дуудлагаар ажилласан. Дээ

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрээс 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа
Гал түймрээс 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням мэдээлэл өглөө. Тэрбээр Есдүгээр сарын 4-11-нийг хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 20, аврах ажиллагааны дөрөв, нийт 24 удаагийн дуудлагаар ажилласан. Дээрх хугацаанд гал түймрээс 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 39 иргэнийг гаргаж, аврах ажиллагаагаар дөрвөн иргэнийг аварч ажиллалаа. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1135, аврах ажиллагааны 398, нийт 1533 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны дуудлагатай харьцуулахад тав орчим хувиар өссөн үзүүлэлт.

Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу давхардсан тоогоор 161 алба хаагч, 50 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж, голын эрэг дагуу амарч зугаалж явсан 2306 иргэнд санамж сэрэмжлүүлэг өгч ажилласан гэлээ.

Хуваалцах