Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймрийг бүрэн унтраалаа

Өнөөдөр 06:29 цагт Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл волкинг стрийт” гудамжинд хоолны цэгт гал гарч байна гэсэн дуудлага ирсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрийг бүрэн унтраалаа
Гал түймрийг бүрэн унтраалаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 06:29 цагт Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл волкинг стрийт” гудамжинд хоолны цэгт гал гарч байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлага мэдээллийн дагуу Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллан, гал түймрийг 07.20 цагт бүрэн унтрааж ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах