Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймрийг бүрэн унтраалаа

Өнөөдөр /2023.08.14/ Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлтэд байшин шатаж байна дуудлага 09:13 цагт ирсэн. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 80х10 хэмжээтэй байшин шатаж, гал түй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрийг бүрэн унтраалаа
Гал түймрийг бүрэн унтраалаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр /2023.08.14/ Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлтэд байшин шатаж байна дуудлага 09:13 цагт ирсэн. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 80х10 хэмжээтэй байшин шатаж, гал түймэр тархан дэлгэрсэн нөхцөл байдалтай байсан.

Нэмэлтээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллан, тархалтыг 10:40 цагт зогсоож, 10:56 цагт гал түймрийг бүрэн унтрааж ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах