Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймрийн аюулаас 115 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын нэгний өдрүүдэд бүртгэгдсэн гал түймрийн 13, аврах ажиллагааны 9,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрийн аюулаас 115 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Гал түймрийн аюулаас 115 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын нэгний өдрүүдэд бүртгэгдсэн гал түймрийн 13, аврах ажиллагааны 9, нийт 22 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж гал түймрийн аюулаас 115 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.

Он гарсаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 1213, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 122 буюу нийт 1340 удаагийн дуудлагатай байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.1 хувиар өссөн үзүүлэлт юм гэжнийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах