Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа
Өчигдөр Нийслэлийн СХД-т цахилгаан дамжуулах дэд станц шатаж байна гэсэн дуудлагын дагуу алба хаагчид ажиллажээ.
Мэдээллийн алба

Өчигдөр Нийслэлийн СХД-т цахилгаан дамжуулах дэд станц шатаж байна гэсэн дуудлагын дагуу алба хаагчид ажиллажээ. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн эзэмшлийн 0.4 кв-ын дамжуулах агаарын дэд станц шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.
Мөн Чингэлтэй дүүрэгт том оврын автобус шатаж байна гэсэн дуудлагын дагуу алба хаагчид ажиллаж “Автобус-3” компанийн эзэмшлийн “дэевүү” загварын автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ.
Өчигдөр байшин, гэр шатаж байна гэх хувийн өмчид гал гарсан долоон дуудлага бүртгэгджээ. Энэ үеэр Сүхбаатар дүүрэгт гарсан гал түймрийн үеэр 73 настай эмэгтэй угаартаж ухаан алдсан байсныг аварсан байна. Харин 73 настай эрэгтэй нас барсан байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг ард иргэдэд анхааруулж байна.


















