Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өчигдөр улсын хэмжээнд объектын гал түймэртэй холбоотой гурван дуудлага бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Өчигдөр улсын хэмжээнд объектын гал түймэртэй холбоотой гурван дуудлага бүртгэгджээ. Хан-Уул дүүрэгт байшин шатаж байна гэх дуудлагын дагуу алба хаагчид ажиллаж 10x7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан байна.
Мөн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд дөрвөн ханатай гэр шатаж байсныг долоон минут ажиллаж унтраажээ. Дархан-Уул аймгийн Дархан суманд 4x6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Ард иргэдийг гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.


















