Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 1674 дуудлага мэдээлэл ирж алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 1674 дуудлага мэдээлэл ирж алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Эдгээрээс 251 удаагийн гал түймрийн шалтгаан нөхцөл нь гэр хорооллын айл өрхийн яндангийн цонолтоос үүссэн дуудлага эзэлж байна.

Цаг улирлын нөхцөл байдалтай холбогдуулан гэр хорооллын айл өрхийн пийшин зуух, яндангийн аюулгүй байдлаа хангаагүйн улмаас гал түймрийн эрсдэл нэмэгддэг.

Иймд, иргэд гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс хамгаалан, пийшин зуухны бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж, цахилгааны утас, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэхгүй байх, хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах