Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Малчин”-ны 2 дугаар гудамжны 155/А тоотод оршин суух иргэн Б -гийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомаши
Мэдээллийн алба

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Малчин”-ны 2 дугаар гудамжны 155/А тоотод оршин суух иргэн Б -гийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 18:02 цагт очиж, 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын авто тээврийн товчооны “Сансар” худалдаа үйлчилгээний төвийн хажууд иргэн У-гийн эзэмшлийн “Анун” төвийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12.31-ний өдрийн 04:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 3 автомашинтайгаар 11 км зам туулан 05:04 цагт очин ажиллаж байна.
Нэмэлт дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 12 алба хаагч, 4 автомашинтайгаар гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


















