Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага сургуулийг зохион байгууллаа

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилгоор Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангиас Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” худалдаа, үйлчилгээний төвийн ажи

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага сургуулийг зохион байгууллаа
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага сургуулийг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилгоор Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангиас Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” худалдаа, үйлчилгээний төвийн ажилчдад сургалт явууллаа.

“Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах нь” сэдвийн хүрээн зохион байгуулагдсан тус сургалтаар хууль эрхзүйн мэдлэг, гал унтраагуурын ажиллах зарчим, техник үзүүлэлт, гал гарсан үед хэрхэн ажиллах талаарх мэдээллийг иргэдэд хүргэсэн. Мөн онолын мэдлэгийг бататгах зорилгоор гал унтраах дадлага сургуулийг зохион байгууллаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах