Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймрийн дуудлага 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 36, аврах ажиллагааны 2 буюу нийт 38 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрийн дуудлага 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна
Гал түймрийн дуудлага 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 36, аврах ажиллагааны 2 буюу нийт 38 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж, гал түймрийн утаажилтын бүсээс 77 иргэнийг гаргаж, 2.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан юм.

Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 13.3%-аар буурсан, аврах ажиллагааны дуудлага 1.5 дахин өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах