Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Гал түймрийн улмаас нэг хүн амь насаа алджээ

Хувийн өмч, эд хөрөнгөд гарсан гал түймрийн улмаас өнөө өглөө нэг хүн амь насаа харамсалтайгаар алдсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрийн улмаас нэг хүн амь насаа алджээ
Гал түймрийн улмаас нэг хүн амь насаа алджээ. Зураг: МҮОНРТ

Хувийн өмч, эд хөрөнгөд гарсан гал түймрийн улмаас өнөө өглөө нэг хүн амь насаа харамсалтайгаар алдсан байна. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд айлын амбаар шатаж байна гэсэн дуудлага өглөө 5 цагийн үед ирсэн байна.

Дуудлагын дагуу алба хаагчид очиход жижиг байшин шатаж байжээ. Алба хаагчид 30 минут ажиллаж, тус галыг унтраасан байна. Гал түймэрт 57 настай иргэн “Г” өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Хуваалцах