“Гал үндэстэн” хөдөлгөөний гишүүдэд 10-25 жилийн ял оноох магадлалтай
УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн өдөр нэртэй хууль хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан 11 төрийн бус байгууллага нэгдэн, Ерөнхий сайд болон холбогдох хүмүүст шаардлага хүргүүлэхээр цуглаж, жагсаал хийсэн билээ.
Мэдээллийн алба

Энэ үеэр “Гал үндэстэн” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хэсэг хүмүүс буу, зэвсэг, сум, F1 загварын гар бөмбөг зэргээр зэвсэглэн Төрийн тусгай хамгаалалтын бүсэд нэвтэрсэн байна. F1 загварын граннат нь байлдааны зориулалттай F1 буюу ширмэн гадартай хориглолтын гар бөмбөг бөгөөд нуувч, ухсан нүх, саравчин дотор байгаа цэргийн алба хаагчдыг устгахын тулд шидэж ашигладаг аж. Энэ гар бөмбөг дэлбэрэхэд ширэмний хэлтэрхий асар хүчтэй цацарч 200 метр радиуст байгаа хүмүүсийг устгах хүчин чадалтай ажээ. Тэд гар бөмбөгөө шидэхдээ тэслэгчийг нь холбоогүй байсан учир дэлбэрэлт болоогүй байна. Энэ хэргийн учир иргэний хөдөлгөөнийхнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, 10-25 жил хүртэл хорих ялтай зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.