Гал унтраах 53 дугаар анги маргааш үйл ажиллагаагаа эхлүүлнэ
Энэ ангид хэрэглэгдэх машин техник, зэвсэглэл, үйл ажиллагааны зардал, төсөв нь аймгийн Онцгой байдлын газрын төсөвт суугдсан байгаа юм байна.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Баян-Уул суманд байгуулагдаж байгаа Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн нээлтийн үйл ажиллагаа маргааш болох гэж байна. Засгийн газрын 200 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Баян-Уул суманд гал унтраах аврах ангийг байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ ангид хэрэглэгдэх машин техник, зэвсэглэл, үйл ажиллагааны зардал, төсөв нь аймгийн Онцгой байдлын газрын төсөвт суугдсан байгаа юм байна. Аймгийн хойд хэсгийн ой хээрийн түймэр, гамшигтай тэмцэх нь энэ ангийн гол үүрэг чиглэл юм.
Б.Отгонбавуу


















