Гал унтраах техникийн үзүүлэх тоглолт болно
ОБЕГ, Гал унтраах техникийн олон төрөлт спортын хороотой хамтран Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аварга шалгаруулах 19 дэхь тэмцээнийг энэ сарын 14-16-ны өдрүүдэд СХД-ийн Баянхошуу дахь спорт цогцолборт зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Тэмцээний гол зорилго нь гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэх, албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, Онцгой байдлын албыг иргэд, олон нийтэд сурталчилах, энэ спортоор хичээллэх албан хаагчдын тоог нэмэгдүүлэхэд оршино.
Онцгой байдлын албаны 10 жилийн ойн нэрэмжит Гал унтраах техникийн олон төрөлт спортын үзүүлэх тоглолтыг энэ сарын 19-ний өдөр тус спорт цогцолборт зохион байгуулах бөгөөд Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож довтолгооны шатны төрөлд амжилтаараа эхний 16 байр, саадтай 100 метрийн төрөлд эхний 8 байр, 4х100 метрийн буухиа төрөлд эхний 4 байр эзэлсэн баг тамирчидыг сонгож, оролцуулах юм байна.