Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал унтраах зориулалтын хоёр автомашинтай боллоо

Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт Япон Улсын Шизуока мужаас гал унтраах зориулалтын бүрэн тоноглолтой хоёр автомашиныг хүлээлгэн өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал унтраах зориулалтын хоёр автомашинтай боллоо
Гал унтраах зориулалтын хоёр автомашинтай боллоо. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт Япон Улсын Шизуока мужаас гал унтраах зориулалтын бүрэн тоноглолтой хоёр автомашиныг хүлээлгэн өглөө.

Тус автомашиныг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймаг, Япон улс хоорондын найрсаг, хамтын ажиллагааны хүрээнд хийсэн айлчлалын үеэр гардуулсан юм.

Ажлын хэсэгт Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням ажилласан бөгөөд энэ үеэр Ханамацү хотын Гал унтраах газрын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах