Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

“Galaxy S5” худалдаанд гарна

Ирэх дөрөвдүгээр сард “Samsung Electronics” компани “Galaxy S” цувралын дараагийн хувилбар болох “Galaxy S5” ухаалаг гар утсаа худалдаанд гаргахаар болов. Түүнчлэн Galaxy S5”-тай хослон ажиллах, дараагийн үеийн сайжруулсан бугуйн цагийг ч мөн гаргахаар болжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Galaxy S5”  худалдаанд гарна
“Galaxy S5” худалдаанд гарна. Зураг: МҮОНРТ

Ирэх дөрөвдүгээр сард “Samsung Electronics” компани “Galaxy S” цувралын дараагийн хувилбар “Galaxy S5” ухаалаг гар утсаа худалдаанд гаргана. Түүнчлэн Galaxy S5”-тай хослон ажиллах, дараагийн үеийн сайжруулсан бугуйн цагийг ч мөн гаргахаар болжээ. Тус компани өмнө нь “Galaxy S4” ухаалаг утастай хослон ажилладаг “Galaxy Gear” ухаалаг бугуйн цагийг гаргасан билээ.

Эл компанийн ажилчид жил гаруй хугацаанд судалгаа, тандалт хийсний дүнд ирээдүйн “Galaxy” цувралын шинэ өнгө төрхийг бий болгожээ. Гэхдээ хараахан туршилтын хувилбарыг олон нийтэд хүргээгүй байгаа аж.

Учир нь энэхүү шинэ загварын нарийн эд ангийг боловсруулж, өмнөх загваруудаасаа илүү сайжруулахын тулд багагүй хугацаа орно гэдгийг албаныхан мэдэгдээд байна.

Түлхүүр үг:S5
Хуваалцах