Галд өртөж амь насаа алджээ
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхонд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлага арваннэгдүгээр сарын 11-ний 00:35 цагт бүртгэгдсэн.
Мэдээллийн алба

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхонд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлага арваннэгдүгээр сарын 11-ний 00:35 цагт бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 22 айлын нийтийн байр иргэн Э-ийн 40 м/кв өрөө шатаж байсныг 01:05 цаг ажиллаж унтраасан.Тус гал түймэрт иргэн Э /54 настай, эрэгтэй/ өртөж нас барсан. Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор албаны хүмүүс ажиллаж байна.Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагад анхааруулж байна гэж НОБГ-аас мэдээллээ.


















